
Аймгийн Засаг даргын А/324 дүгээр захирамжийн дагуу “Хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн”-ий сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 168 дугаар тусгай салбарын байрлалд амжилттай зохион явууллаа. Сургалтын эхэнд бэлтгэлд үүрэгтнүүдийг хээрийн хувцсаар ханган, эрүүл мэндийн үзлэгт хамруулан хичээл сургалт явуулах байр, хооллох байр, амрах байр зэргийг бэлтгэн хичээлд хамрагдах үеийн аюулгүйн зааварчилгааг танилцуулж хүн нэг бүрээр гарын үсгийн баталгаажилт авч хичээл сургалтыг хөтөлбөр, батлагдсан хуваарийн дагуу явуулжээ. Сургалтыг хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын цагийн хуваарийн дагуу зохион байгуулж, өдөр бүр өглөөний гүйлт, гимнастикийг гүйцэтгүүлж бие бялдрын бэлтгэлжилтийг хангаж, өдрийн 3 удаагийн 4 халуун хоолоор үйлчилж,онолоор үзсэн “Зэвсэглэл техникийн бэлтгэл” хичээлийг бататган “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-т хийн буудлагыг дасгалыг боловсруулж хамтран ажилласан байна. Сургалтын төгсгөлд нийт хамрагдсан хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтүүдэд Цэргийн штабын дарга батламж гардуулан, сургалтаар олж авсан мэдлэгийг улам бататгаж, үе тэнгийн бэлтгэл үүрэгтнүүдэд сургалтын ач холбогдлын талаар яриа таниулга хийх, эх орон дуудсан цагт байнга бэлэн байх зэрэг үүрэг чиглэлийг өгч ажилласан байна.