САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ АГЕНТЛАГ, БАЙГУУЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн хэлний бодлогын зөвлөл 2021 онд байгуулагдсан 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2025 оноос төрийн албан хэргийг крилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа хэрэглээний орчин бүрдүүлж бэлтгэл хангах зорилгоор зөвлөлийн гишүүд Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг албадуудад дээр очиж ажиллаа. Салбар зөвлөлийн гишүүд төрийн байгууллагын гадна, дотор хаяг монгол бичгээр бичигдсэн байдал, ТАХ-ийг үндэсний бичиг сурах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд туссан байдал, төрийн байгуулллагын шийдвэр , албан бичгийг дүрэм журам, заавар стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлын хэрэгжилт, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадвахжуулсан байдал, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж хэвшүүлсэн ажлын хэрэгжилт, жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн ням гарагийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэх, байгууллага хамт олноороо монгол бичигтэн болох аян өрнүүлэх зэргээр монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт тэй танилцаж Төрийн албан хаагчдыг мэдлэгийн түвшин тогтоох сорилд хамруулсан.Нийт 28 агентлагт ажиллах бөгөөд одоогийн байдлаар 20 байгууллагын 300 гаруй албан хаагч түвшин тогтоох сорилд хамрагдаад байна. Сумдад болон сургууль, цэцэрлэгт сумын хэлний бодлогын зөвлөл ажиллаж хуулийн хэрэгжилт болон сорилыг албан хаагчдаас авч нэгдсэн дүн мэдээлэл гарах юм.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ