
Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар албан хаагчдын дунд “Хэл соёлоо дээдэлье” монгол хэл, бичгийн чадвараа сайжруулах уралдааныг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Төрийн албан хаагчдийн монгол хэл, бичгийн чадварыг сайжруулах, криллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгээс криллруу хуулах зэрэг даалгаварыг гүйцэтгэж уншиж бичих чадвараа нэмэгдүүлэх зорилготой юм.
Тус арга хэмжээнд МУГБ Ш.Борчулуун багш зөвлөн тусалж, алдаагүй бичих, зөв уншиж, бичих зөвлөмж өгөв.


