
Хүний нөөцийн клуб 2020 онд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тус клубээс санаачлан “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн хүрээнд “Ухаалаг хүний нөөцийн удирдлага” уриан дор хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр орчин үеийн төрийн албанд хүний нөөцийн оновчтой үр дүнтэй удирдлага бий болгохыг зорьж төрийн байгууллага, агентлагуудын удирдлага, хүний нөөцийн багууд хүний нөөцийг чухалчлан үзэх түүний урт хугацааны чухал ач холбогдлыг таниулан сурталчлах үйл ажиллагааг танилцуулав. Аймгийн хэмжээнд хүний нөөцийн асуудал эрхэлсэн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт сумд болон албан байгууллагын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.