САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫНХАН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Аймгийн Хүнсний үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын хурал боллоо. Баярын хурлын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс болон холбогдох хүмүүс оролцлоо. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр хэлсэн үгэндээ : Хүнсний үйлдвэрийн салбар нь тус аймаг байгуулагдсанаас хойш 80 жилийг ардаа орхиж, та бүхэн маань хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хүн ардыг тасралтгүй хангаж , тухайн цаг үеийн төлөвлөгөө нормыг 80-100 хувь биелүүлж, амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймаг 48 идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, цех, 200 гаруй иргэн хувиараа хүнс үйлдвэрлэж байгаа ба аймгийн хэмжээнд мах 100%, сүүний 30%, гурилан бүтээгдэхүүн 18%, төмс 34,6%, хүнсний ногоо 8,6%, өндөг 19,8 %, цэвэр ус 5,0 хувиар тус тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь жил бүр тодорхой хувиар өсөн нэмэгдэж байгааг онцлов. Төрөөс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж, орон нутагтаа хэрэгжүүлэхээр хүнс үйлдвэрлэгч иргэн ,аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байгааг тодотгосон юм.
Хүнсний үйлдвэрийн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууд болон бусад хүмүүсийг төр засгийн болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ