САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН 125 САЯ ТӨГРӨГӨӨР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Сүхбаатар аймагт зудын эрсдэлийг даван туулахад зориулан Хүүхдийг ивээх сангаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
✅. Түвшинширээ, Уулбаян, Халзан сумын зудад өртсөн 180 малчин өрхөд тус бүр 500 мянган төгрөг, ОБГ-ын үйл ажиллагаанд зориулан тээврийн хэрэгслийн түлш авах санхүүгийн дэмжлэг, хүнд даацын 10 ширхэг автомашины дугуй зэрэг тусламж дээрх хандивын багцад багтжээ.
✅. Зудын эрсдэл бий болж, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аймгийн Засаг дарга өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын байгууллагуудад хандан, малчдад сэтгэлийн дэм өгөхийг уриалсны дагуу Хүүхдийг ивээх сан хүмүүнлэгийн гараа ийн сунгаж байна.
Уг тусламжийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг тэргүүнд тавих зориулж, Сүхбаатар аймгийн нийт ЕБС-ийн Дотуур байрны багш, болон ажилтнуудад гамшгийн үед хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх агуулга бүхий сургалтыг /12 сая төгрөгийн өртгөөр/ зохион байгуулжээ.
Төслийг Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг ивээх сангийн хүмүүнлэгийн сан, Японы хүүхдийг ивээх сангийн 295 мянган ам долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй ажээ.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ