САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ЗҮЙ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн ИТХ-ын 02 дугаар тогтоолоор 2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгаалал”-ыг дэмжих жил болгон зарласан. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт болон дэмжих жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд тус сургалтыг зохион байгуулав.

Сургалтад Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, аж ахуй нэгжийн төлөөлөл, сумдын удирдлага, соёлын төвийн мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүмүүс оролцож байна. Хүүхэдтэй ажиллах арга барил, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн нөлөөллийн сургалт хийх, мэргэжлийн туршлага, зөвлөмж хуваалцах юм. Сургалтыг Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D) дэд профессор Х.Баавгай хамтран явууллаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ