Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээ Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлийн шугаман жагсаалаар эхэллээ.
Баярын арга хэмжээнд Сүхбаатар аймгийн анхны пионер Б.Махгал болон Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сүхбаатар аймгийн бүх сумдаас үе үеийн пионерын удирдагчид, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа гурван үеийн ажилтан албан хаагчид, хүүхэд багачуудын төлөөлөл 800 орчим төлөөлөгч оролцлоо.
Хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл эрхэм хүмүүсийг төрийн дээд одон медаль, МУЗГ-ын шагнал, салбарын тэргүүний шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн У. Отгонбаяр, аймгийн Засаг дарга М. Идэрбат, ХГБХХГ- ын дарга М. Туул болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж гардуулж өгөв.