САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХҮҮХДИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 42 ӨРХӨД “ЧИП” БАГЦ ОЛГОВ

Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцыг Баруун-Урт сумын 42 өрхөд хүлээлгэн өгөв. Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ : Сүхбаатар аймгийн хувьд нийт иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Богино хугацаанд бүгдийг орон сууцаар хангах боломжгүй учир гэр хороололд амьдарч байгаа иргэдээ яаж аятай тухтай амьдрах нөхцлөөр хангах боломжийг судалж үзсэн. НҮБ-ын хөгжлийн сан гэр дулаалга төсөл хямд бөгөөд зөв шийдэл мөн агаарын бохирдолтой тэмцэхэд зөв гарц гэж үзэж хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд 42 өрхөд олгож байна. Завгүй ажиллаж байдаг төрийн албан хаагчид болон 2 ба түүнээс дээш хүүхэдтэй айл, харгалзах хүнгүй үлддэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэрэг өрхүүд багтсан.Тогны ашиглалтын зардал сард дунджаар 70,80 орчим мянган төгрөг гардаг. Энэхүү зардлыг даах боломжтой өрхүүдэд олгосон гэв. Мөн тус төсөлд Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Уулбаян сумын гэр цэцэрлэгүүд хамрагдсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан : Сүхбаатар аймагт олон салбарт хамтран ажиллах боломж байгаа. Үүний нэг нь Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцыг хүлээлгэн өгч байна. Энэхүү төслийг Цаашид 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэсэн юм.
Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “чип” багцыг хүлээлгэн өгөх, гэр мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нар болон холбогдох хүмүүс оролцлоо. Сонирхож байгаа иргэдийн хувьд “чип” багцын талаар мэдээллийг Баруун-Урт сумын ЗДТГ “Мэдээллийн төв”- өөс авч захиалгаа өгөх боломжтой.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ