
Нялх, бага насны хүүхдийн хоол тэжээлийн дутлаас сэргийлэх, өсөлт хөгжлийг дэмжих зорилгоор Өрхийн эрүүл мэнд төвийн хяналтад буй уураг илчлэгийн дуталтай, 6-23 сартай хүүхдүүдэд сүүн сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах Хүүхдийн сүүний кафе байгуулагдлаа.
Сүүний кафег НҮБ-ын ХХААБ болон НҮБ-ийн Хүүхдийн сангаас зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг сургаж бэлтгэсэн.
Хүүхдийн сүүний кафе нь Эрүүл мэндийн газрын 1 давхарт ажиллаж байна.
Тус кафед Ариутгасан тослоггүй баяжуулсан аарц, Зөөхий , Иогурт , Шар сүү, Ариутгасан тослог, тэнцвэржүүлсэн сүү бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж байна.
Үр шимийг нь уураг илчлэгийн дуталтай, хооллолтын бэрхшээлтэй 2-59 сар хүртэлх хүүхдүүд, Жирэмсэн, хөхүүл эхчүүд Цэцэрлэгийн насны хүүхдүүд хүртэх юм.

