САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

/2023.03.07/

2023 оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарласан. 2023-2027 онд манай аймаг НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран ажиллаж “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хүүхэд хамгааллын дэмжих жилийн нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал тэргүүтэй удирдлагууд мөн аймгийн хэлтэс агентлагийн удирдлагууд оролцлоо.
 
 
Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ :2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарласан шалтгаануудын нэг томоохон үзүүлэлт нь хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, нийт хүүхдийн 80% шүдийн өвчлөлтэй, нүдний хараа муутай, цахим дондолт, төрсөн үр хүүхдээ зодох, дарамтлах, эцэг эх байх эрхээсээ татгалзах зэрэг зүй бус үйлдлүүд гарч байна. Мөн хүүхэд багачуудын дунд тулгарч байгаа үе тэнгийнхний дээрэлхэлт, дэлгэцийн донтолт, эрт жирэмслэлт зэрэг асуудлууд энэ цаг үеийн түгшүүр болоод байна гэдгийг тодотгож байв.
Орон нутгийн зүгээс тодорхой хэд хэдэн ажлууд дээр төвлөрч ажиллана. Хүүхдийн шүдний өвчлөлийг анхаарах, нүдний үзлэгийг хийх, хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулах, түүх соёлын дурсгалт зүйл, өв соёл мэддэг байх тал дээр гол анхааралаа төвлөрүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ