Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулагдаж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан МУЗГ-ын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт ГБХНХЯам, ХГБХХЕГазар, 21 аймгийн ЗДТГазрын дарга, НБХэлтсийн дарга, ХГБХХГазрын дарга нар, Хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна.

2024-2028 оны Засгийн газрын болон аймгуудын үйл ажиллагааны хөтөлбөр , 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2025 оны төсөв батлагдах цаг хугацаатай зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой ба хүүхэд хамгаалал, нийгмийн бүхий л орчинд гэр бүл төвтэй хүүхдийн асуудлыг уялдуулах шаардлагатай байгааг ЗГХЭГ -ын бүс, орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П. Зоригтбаатар онцлон хэлж байна.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн хувьд НҮБ , Хүүхдийн сантай хамтран орон нутагтаа хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, үр дүнгийн орон нутгийн ТУРШЛАГА – аа танилцуулж, мэдээлэл өглөө.