САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалт зохион байгуулагдлаа

Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хөдөө орон нутгийн хүүхэд, залуусын бүтээлч, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нөлөөлөл, олон нийтийн кампанит ажлуудаар дамжуулан төслийн сайн туршлага, үр дүнг бусад орон нутгуудад түгээн, энтрепренершип боловсролыг дэмжих бодлогын орчинг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим”-уудыг хэрэгжүүлэх олон улсын болон дотоодын хууль эрх зүйн орчин, бизнесийн байгууллагуудын үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй сайн туршлага, олон улсын сайн туршлагыг судлан нэгтгэж цаашид түгээн дэлгэрүүлэх сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах юм.
Энэ ажлын хүрээнд 2022 оны 04 -р сарын 02-ны өдөр Японы Хүүхдийг Ивээх Сангийн Сүхбаатар аймаг дах салбар, МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дах салбар хамтран “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалтыг хийжээ. Сургалтад МҮХАҮТ-ын салбар зөвлөлийн гишүүд, бизнесийн байгууллагын төлөөлөл, төслийн сумын зөвлөлийн гишүүн бизнесийн төлөөлөл, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, орон нутгийн ЖДҮ хариуцсан дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ