САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЦАГ АГААРЫН БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ХОЙШИЛСОН Ч ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Нээлтийн арга хэмжээг Жаахан шарга театрын уран бүтээлчид Хөшөө амилах цагаар нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга М.Идэрбат баяр наадмын талбай даа нээлтээ үзэхээр хуран цугласан хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ удаагийн арга хэмжээнд том хүмүүсийг түлхүү оролцуулж хүүхдүүдээ баярын өдөр нь баярлуулахыг илүү зорьж буй гэдгийг онцолж байв.
Сүхбаатар аймагт баригдсан хөшөө дурсгал онцлогийг илэрхийлсэн хайрлаж хамгаалах талаас нь уран бүтээлдээ түлхүү тусгахыг зорьсон гэдгийг онцолж байлаа. Төрийн байгууллагууд чиг үүргийн дагуу хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг сурталчиллаа.
Нарны хүүхдүүд бүжгийн клуб-ын Анхан шат болон тэмцээний анги нийлсэн нийт 150 гаруй хүүхдүүд баярын арга хэмжээний нээлтэд оролцсон нь онцлог үзүүлбэр байв.
ZOK dance бүжгийн дугуйлангийн 3 насны ангиллын хүүхдүүдийн бүжиг нээлтийн арга хэмжээг чимж байлаа.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ