САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЛОО

НҮБ 1981 оноос эхлэн жил бүрийн 12-р сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” гэж тэмдэглэдэг.
Энэхүү өдрийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суурь эрхийг хамгаалж, нийгмийн амьдралд тэгш оролцоог хангах явдал юм.
 2025 оны уриа:
“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлоох замаар нийгмийн дэвшлийг ахиулах нь’’
Эрхийг өдрийг тохиолдуулан
 “ТЭГШ БОЛОМЖИЙГ ХАМТДАА” өдөрлөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “ТЭГШ БОЛОМЖИЙГ ХАМТДАА” өдөрлөгийг
АЗДТГ, ХХҮГ, Насан туршийн суралцахуйн төв хамтран зохион байгуулж байна.
Мөн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нөхцөл бололцоог сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой тусгай өрөө тасалгаа тохижуулалт, цаашид авч хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга мэдээлэл хүргэлээ.
Иргэний бүртгэлийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг цугларсан нийт иргэдэд зөөврийн төхөөрөмж ашиглан бүртгэлийн үйлчилгээг үзүүлжээ. 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ