САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” НЭЭЛТ БОЛЛОО

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор Аймгийн ЗДТГ, ХХҮГазар, НДХ, МХГ, МСҮТ, ҮЭХолбоо, АОЭХолбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
ХАБЭА-н сарын аяныг нээж аймгийн Засаг даргын орлогч бөгөөд ХАБЭА-н аймгийн зөвлөлийн дарга Г.Мөнхзаяа үг хэллээ.
Мөн сарын аяныг зохион байгуулагч НДХ-ийн дарга П.Амар, аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга А.Азжаргал, МХГ-ын дарга О.Балжинням, Замын цагдаагийн тасгийн дарга Н. Баянжаргал нар холбогдох мэдээллүүдийг хийв.
Нээлтийн үйл ажиллагаанд хамтрагчаар Онцгой байдлын хэлтэс, ДБЭХС ТӨХК Сүхбаатар салбар, Дөрвөлж ОНӨААТҮГ, МСҮТ Улаан загалмайн хороо, сургууль, цэцэрлэг БШУГ хамт олноороо оролцож аюулгүй ажиллагааны талаар сурталчилгаа, үзүүлэн тараах материалаа танилцуулж зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ