САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ХӨДӨЛМӨР АЛДАР ТЭМДЭГЛЭХ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ”-Г ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Батбаатарын “Хөдөлмөр алдар тэмдэглэх, хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгуулав. Дэд хурандаа Б.Батбаатар нь төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагад тасралтгүй 27 жил алба хааж байгаад ийнхүү гавьяаны амралтадаа гарч байна.

. Баатархуяг овогтой Батбаатар нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1977 онд төрсөн. 1984-1994 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1995-2000 онд батлан хамгаалах их сургуулийн инженер техникийн тэнхимд авто техникийн команд, тактикийн офицер авто техникийн инженер мэргэжлээр, 2013 онд удирдлагын академийг төрийн захиргаа удирдлагын менежерээр тус тус төгссөн. Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.зэвсэгт хүчинд 27 жил алба хааж байна.

. Батлан хамгаалах их сургуулийг 2000 онд ахлах дэслэгч цолтой төгсөөд зх-ний 137-р ангид авто ротын салаан захирагч, 2002 онд зэвсэгт хүчний 337-р ангид онгоц, авто техник хадгалах тасагт хадгалах тасгийн инженер, 2004 оноос аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын тоо бүртгэл эрхэлсэн офицер 2017 оны 11 сарын 04 нөөс одоог хүртэл цэргийн штабын дайчилгааны офицероор ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарч байна.

 

. Дэд хурандаа Б.Батбаатар нь төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагад ажиллах хугацаандаа орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчилах хэрэгжүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулж аймаг, сумдын дайчилгаа, штабт хөтлөгдөх бичиг баримтыг бүрэн боловсруулж, ард иргэдтэй болон сум, аж ахуйн нэгжүүдтэй явуулах дадлага, сургуулийг тогтмол явуулж, анх 2005 оноос хүчний байгууллагуудын дунд “марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж явуулдаг болсон ба орон нутгийн судлах музейд сүхбаатар аймгаас төрсөн генералуудын буланг нээсэн, зүүн бүсийн сумдын тамгын газрын дарга нарын “цэргийн бэлтгэл сургалт”-ыг Дарьганга, Эрдэнэцагаан сумдад чанартай зохион байгуулж явуулсан.

. Зэвсэгт хүчинд ажиллах хугацаандаа цэргийн алдар 2004 он, “дайчин алдар” III медаль 2006 он, “эх орны төлөө” III хүндэт тэмдэг 2009 он, “эх орны төлөө” II хүндэт тэмдэг 2012 он, “дайчин алдар” II медаль 2015 он, “эх орны төлөө” I хүндэт тэмдэг 2017 он, “дайчин алдар” I медаль 2020 он, “халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль” 2019 он, цэргийн хүндэт медаль 2018 он, зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль 2021 онуудад тус тус шагнагдаж байсан.

. Дэд хурандаа Б.Батбаатар нь эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй, санаачлагатай ханддаг, хянуур нямбай, сэтгэн бодох чадвар, гүйцэтгэх чанар сайтай, үнэнч шударга, шүүмжлэл хүлээн авахдаа сайн, ёс суртахууны доголдолгүй, хамт олондоо нэр хүндтэй, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг тэргүүний офицер юм.

 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ