САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН САЛБРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн удирдлагууд Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын газар, Нийгмийн даатгалын ажилтан албан хаагчидтай 2024.11.07-ний өдөр уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах санал, аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд тусгах саналуудыг сонсох уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар
ХХҮГазар
1. Иргэдийг малжуулах
2. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, түрээсгүй ажлын байрыг бий болгох
3. Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах багш бэлтгэх
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах
5. Ахмад настанг ажлын байраар хангах
6. Залуучуудыг бизнес эхлэхүүлэх старт апп ыг хамтран зохион байгуулах
7. Нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын цалингийн орон нутгийн нэмэгдлийг нэмэгдүүлэх
8. ХХҮГ-ын В давхарт гүний ус байнга гардаг тул өргөтгөл барих шаардлагатай байна гэсэн саналуудыг хэлсэн
9. Нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудад зах зээлийн үнэ ханшнаас бага өртөгтэй орон сууцыг байгуулах шаардлагатай
10. Оёдолчдыг нэгтгэн оёдлын үйлдвэр байгуулах, уул уурхайтай холбож өгөх хэрэгтэй байна саналуудыг гаргасан
Нийгмийн даатгал
1. Малчдыг даатгалд хамруулснаар эрсдэлээс урьдчилан сэргийлдэг тул даатгалын үйл ажиллагааг ойлгуулах ажлыг хийхэд сум бүрт орон тооны бус байцаагчийг ажлуулах
2. Тээврийн маш олон байгууллагууд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас гэрээ байгуулахдаа орон нутгийн харьяаны даатгалын байгууллагад даатгуулах ажлыг оруулах
3. Тэтгэвэрийн материалыг цахим архивтай болгоход хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх
4. ЭХМКомиссийг хурал хийх өрөө тасалгаагаар хангах
ГБХХХГазар
1. Сум бүр гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллыг хариуцсан ажилтантай болохоор шинэ хуулинд зохицуулалт хийгдсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс шинэ хүмүүс томилогдоно.
2. Гэр бүлд үйлчлэх зөвлөгөө, мэдээллийн төвтэй болох,
3. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн боловсрол олгох , шинжлэх ухаанч хүүхдүүдийг бэлтгэх
4. Хөдөлмөр зусланг байгуулах
5. 2025 онд Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа тул барилга байшингийн гадна фасадыг засварлах ажилд дэмжлэг үзүүлэх
6. Салбарын хэмжээнд хамтран 2025 оны жилийн эхэнд сумдын шинэ удирдлага, төрийн албан хаагчдад нийгмийн салбарын хууль, тогтоомж , хийх ажлын чиглэлийг танилцуулах сургалтын ажлыг хамтран зохион байгуулах
Аймгийн Засаг дарга зарим нэг удаагийн шинжтэй ажлуудыг шийдвэрлэж, хамтран ажиллах саналыг хүндэтгэн хүлээн авлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ