САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН ЭХЭЛЭЭ

“Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган Баруун-Урт хотод эхэллээ. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын засаг дарга нар, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид оролцож байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах нь энэ удаагийн чуулганы гол зорилго юм.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ