2023.04.13

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний өв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн “Байлдааны тугийг цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
– Ёслолын арга хэмжээнд Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах , олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ц.Амарболд, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын удирдлагууд оролцлоо.

