
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт туулах чадвар сайтай авто машиныг гардуулж өглөө.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат ард иргэдийн амар тайван байдлын төлөө ажиллаж байдаг цагдаагийн газрын алба хаагчдын унаа машины асуудалд цаашид анхаарч ажиллахаа илэрхийлж байв.