САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЦАЙРТ МИНЕРАЛ КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ С.БАТХҮҮ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Эрхэм хүндэт наадамчдаа. Эрхэм хүндэт аймгийн наадамчид, хүндэт зочид, Сүхбаатарчууд, Цайртминерал компанийн нийт уурхайчин та бүхэндээ ардын хувьсгалын 104 жилийн ой, аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсны 20 жилийн ойн давхар баярын мэндийг хүргэн мэндчилье.
Сүхбаатарчууд бид бүхний олон жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон Төмөртийн уурхай 2005 оны 8-р сарын 28-нд ашиглалтад орж байсан бол өнөөд үндсэн болон туслан гүйцэтгэгчийн 600 гаруй ажлын байрууд бий болж, Улс орон нутгийн төсөвт нийт 1 их наяад орчим төгрөгийн татварыг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар аймгийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц болон нийтийн бүтээн байгуулалтын салбаруудад 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монгол улсын шилдэг татвар төлөгч, Топ-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгаран үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж Итгэл даасан 20 жилийг үдэж байгааг дуулгахад таатай байна.
Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр нь олон улсын чанарын болон аюулгүй ажиллагаа, байгаль орчны ISO стандартуудыг нэвтрүүлэн ажлын байрны таатай орчин бүрдүүлэх цогц ажлуудыг хэрэгжүүлэн, уурхайчдын ахуй хангамжийг сайжруулан, ажилчдын 108 айлын орон сууцны хотхон барьж, цаашид нэмэгдүүлэхээр бэлтгэл ажил хийн Монгол улсын уул уурхайн салбарт жишиг болон ажиллаж байна.
Мөн Сүхбаатар аймаг Цайртминерал ХХК-ын харилцаа хамтын ажиллагаа нь бусад орон нутгийн хамтын ажиллагаанд үлгэр болж байдаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн гэсэн салбараас гадан байгалийн элдэв бэрхшээл цас зуд, хүн малын гоц халдварт өвчний үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирол багатай даван туулахад хөрөнгө санхүү, техник хэрэгслээр туслан орон нутаг хүн ардаа гэсэн чин сэтгэлээр хамтран ажиллаж ирснийг өнөөдөр энд цохон тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм хүндэт наадамчдаа нар хур тэгширсэн нарлаг сайхан энэ өдрүүдэд та бүхний маань морь нь хурдан, бөхчүүд нь хүчтэй, эрхий мэргэн харваачдын тавьсан сум нь мэргэн байхын ерөөлийг
Ажилч хөдөлмөрч цайртчуудынхаа өмнөөс дэвшүүлж байна. Та бүхэн минь сайхан наадаарай.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР КОМИСС
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ