САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

4 дүгээр сарын 2-нд Сүхбаатар аймгийн нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Хөдөө хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн УЦУОШТ-өөс АНХААРУУЛЖ БАЙНА.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ