САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЦАХИМ ХУРАЛДААНААР ЗАРИМ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Малын гоц халдварт өвчний тархалттай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас нийслэл болон 21 аймгийн Онцгой комисстой цахим хуралдаан зохион байгуулав.
2022 он гарсаар нийт 20 аймгийн 193 суманд малын гоц халдварт шүлхий өвчний 422 голомт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 76 сумын 145 голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, 15 аймгийн 41 сумын 85 голомт хязгаарлалтын дэглэмд шилжиж, 17 аймгийн 76 сумын 192 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна.
Цахим хуралдаанд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, МЭЕГ-ын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр нараар ахлуулсан албаны хүмүүс оролцож, малын гоц халдварт өвчний тархалтын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ