САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ЦАЦАРСАН ХАЙР-ЦАЛГИСАН ИТГЭЛ” СУРГАЛТ, СПОРТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар аймгийн Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхийн “Эрхэм ертөнц” салбар зөвлөлөөс санаачлан аймгийн ЗДТГ Нийгмийн бодлогын хэлтэс, Баруун-Урт сумын ЗДТГ, ЕБ-ын лаборатори 1-р сургууль, аймгийн БШУГ, ХХҮГ, БТСГ, ЭМГ, АНЭ, “Сайхан сэтгэлтүүд өөдөө” ТББ, 11-р цэцэрлэг, НТБТ, ХБИХ, УЗН, ГБХЗХГ хамтран Баруун-Урт сумын тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарын нийгмийн тэгш оролцоог дээшлүүлэх, нийгэмд тогтсон ялгаварлан гадуурхалт, сөрөг ойлголтыг арилгах, хүүхдүүдийг хөдөлгөөн биеийн тамир спортоор эрүүлжүүлэх арга барилд суралцуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Цацарсан хайр-Цалгисан итгэл” сургалт, спорт, Эрүүл мэндийн өдөрлөгийг 2022 оны 04 сарын 8 ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт 50 хүүхэд, 50 эцэг эх, Сайн дурын өсвөр үеийнхэн болон төрийн албан хаагчид оролцлоо.Тус арга хэмжээнд Монголын тусгай олимпын хорооны спорт хариуцсан захирал н.Уянга оролцож 3 төрлийн спорт тоглоомыг Сүхбаатар аймгийн БТСГ бэлэг болгон гардууллаа.
https://sukhbaatar.gov.mn/2022/04/12/%d1%86%d0%b0%d1%86%d0%b0%d1%80%d1%81%d0%b0%d0%bd-%d1%85%d0%b0%d0%b9%d1%80-%d1%86%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b8%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b8%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d1%81%d1%83%d1%80%d0%b3/
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ