САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЦЭРГИЙН “ НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ” СУРГАЛТ ЯВАГДЛАА

Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 3.1.17.”нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн” гэж цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч офицерыг; 32.1.Цэргийн бэлтгэл албанд байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн анги, салбарт цэргийн мэргэжлийн дагуу зохих албан тушаалд бүртгүүлэх, цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалтад хамруулах, цэргийн дайчилгаатай сургуульд оролцуулах үүргийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб хүлээнэ. Мөн Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.2.1. Дайчилгааны төлөвлөгөөг шинэчилэх, сургалтыг зохион байгуулах; Дээрх хуулийн заалтууд, хөтөлбөрийн хүрээнд Цэргийн “Нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн”-ий сургалтыг Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 338 дугаар анги -тай хамтран 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ