
Аймгийн Засаг дарга М.Идэрбат ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн багш нарын үе үеийн төлөөлөл захирал, багш нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатар аймагт хийгдэж бүтээн байгуулалтын онцлог ажлын талаар танилцууллаа.
Аймгийн Засаг даргын хувьд тус сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, Аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөтийн хэлтсийн дарга Г.Мөнхзаяа, Баруун – Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Оюунтөгс, Орон нутгийн өмчийн албаны дарга Р.Алтаннар зэрэг хүмүүс тус сургуульд багшилж байжээ. Өдгөө Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Б.Батбаатар тус сургуулийг төгсөж байжээ.




