САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЭЕШ-ЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР 800 ОНОО АВСАН БАГШ СУРАГЧДЫГ МӨНГӨН ШАГНАЛААР ШАГНАВ

ЭЕШ-ЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР 800 ОНОО АВСАН БАГШ СУРАГЧДЫГ МӨНГӨН ШАГНАЛААР ШАГНАВ

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч 800 оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нарыг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр  Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан авсан Баяндэлгэр сумын ЕБС-ийн сурагч Э.Будханд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн  сурагч Ц.Мишээл, Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан Баяндэлгэр сумын ЕБС-ийн сурагч Э.Хонгорзул, Математикийн хичээлээр 800 оноо авсан Баруун-Урт сумын ерөнхий боловсролын Үндэсний лаборатори 1-р сургуулийн сурагч Ж.Анужин нарыг тус 500000 төгрөгөөр бэлтгэсэн багш Р.Дэлгэрцогт, Б.Одончимэг, А.Баярмаа, А. Эрдэнэбаяр нарыг тус бүр 200000 төгрөгөөр  шагнаж урамшууллаа.

А.Нарантунгалаг

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ