САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ -2024

ЭНЭ УДААГИЙН ШАЛГАЛТАД МАТЕМАТИКААР 5 СУРАГЧ, АНГЛИ ХЭЛЭЭР 1 СУРАГЧ 800 ОНОО АВЛАА

Сүхбаатар аймаг 2015 оноос эхлэн математик, англи хэлний сургалтаа сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа сүүлийн 3 жилд орон нутгийн болон Сүхбаатар Нэг Мөрөөдөл ТББ-ын дэмжлэгийг авч багш нартаа итгэл өгч хичээлийн жилийн турш зүтгэсэн. Үүний үр дүн гарсаар байна. Энэ удаагийн шалгалтад математикаар 5 сурагч, англи хэлээр 1 сурагч 800 оноо авлаа.
Биеэ дайчлан уйгагүй суралцсан шавь нартаа, бэлтгэсэн, дэмжсэн бүх багш нартаа баяр хүргэе 👏👏👏
Орон нутгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн ур чадвараа бүрэн зориулсан багш Б.Ганболд, М. Эрдэнэ, Д.Өсөхбаяр, БШУГ-ын ахлах арга зүйч Г. Мөнхзул болон математикийн багийн хамт олонд гүн талархал илэрхийлье 👏👏👏 👏💐👏
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ