САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Нэгдсэн ажлын албаны санаачилгаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Сүхбаатар аймгийн Спорт цогцолборт боллоо.
 Нээлтийн үйл ажиллагаанд Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, М.Ганхүлэг аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Сүхбаатар аймгийн удирдлагууд, тэмцээний оролцогч 160 гаруй сурагч оролцлоо.
“ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” тэмцээн:
1. 🛸 Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого – сонирхогчдын (commercial), тоглоомын (toy), өөрөө угсрах (DIY) төрлөөр
2. 🎮 Цахим спорт – Mobile Legends болон PUBG Mobile төрлөөр
3. 🗣️ “Digital First” сэдэвт илтгэлийн тэмцээн гэсэн гурван төрөлд шилдгүүдээ шалгаруулах юм.
🔁 Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгээ нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ