
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Өнөөдөр Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Баруун -Урт сумын 2 сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга М.Идэрбатын тавьсан хүсэлтийн дагуу Сүхбаатар аймагт тэргүүлэх зэргийн орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 16 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулан өглөө.
