
2021 онд эрүүл мэндийн салбарт 3,611,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийг орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт 39.9сая төгрөгөөр нүдний мэс заслын /микроскоп /-оор хангаж салст, эвэрлэгийн мэс ажилбарыг орон нутагт хийх нөхцлийг бүрдүүллээ.

Сумдын болон өрхийн эрүүл мэндийн төв явуулын мобайль технологийн үйлчилгээг бүх анхан шатны эрүүл мэндийн байгуулагуудад нэвтрүүлэв. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 99,6 сая төгрөгөөр хийжээ. Мөн уламжлалтын төвийг автомашинаар хангаж, хүн ам олонтой Баяндэлгэр, Мөнххаан сумдыг рентген аппаратаар хангасан байна.


