ҮХРИЙН АРЬС ТОВРУУТАХ ӨВЧНӨӨР 5 СУМЫН 109 ҮХЭР ӨВЧИЛЖЭЭ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Онгон, Халзан, Наран, Эрдэнэцагаан сумын 7 голомтны 21 өрхийн 109 үхэр арьс товруутах өвчнөөр өвчилснийг бүрэн устгалд оруулжээ. Тус аймаг 362000 толгой үхэртэй. Үүнээс өнөөдрийн байдлаар 3500 үхрийг угаалганд хамруулж, 5500 үхэрт эрүүл мэндмйн үзлэг хийжээ. Нийт үхрийн 3,6 хувийг вакцинжуулалтад хамруулжээ. Үлдсэн үхрийг вакцинжуулах шаардлагатай 2 сая тун вакциныг захиалахаар МЭЕГ-т саналаа хүргүүлсэн байна. Энэ сарын 7-ноос хойш нэмж өвчлөл бүртгэгдээгүй байна.

Уг өвчин шавьж амьтнаар халдварладаг учир малчид малаа байнгын хариуллагаатай байлгаж, отор нүүдэл хийхгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай харъяа баг, сумын мал эмнэлэгт хандах шаардлагатай.
А.Нарантунгалаг