
Сүхбаатар аймгийн хэмжээнд өвлийн цасны явуул судалгааны ажигллатыг 13 сумын 63 зогсоол цэгт 2023 оны 1 дугаар сарын 15-24-ны хооронд хийж гүйцэтгэлээ. МУЗГ-ын 286 дугаар тогтоолын дагуу зудыг үнэлэх шалгуураар аймгийн нийт нутгийн 15 хувь буюу Асгат, Түмэнцогт сумдын нутгаар цасны нягт 0.25…0.26г/см3 тул цагаан зуд, 62 хувь буюу Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Сүхбаатар, Халзан сумдын нутгаар цасны нягт 0.20г/см3-0.24г/см3 тул цагаанаар зудархуу, 23 хувь буюу Түвшинширээ, Уулбаян, Онгон сумдын нутгаар цасны нягт 0.12г/см3…0.18г/см3 тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Цаснаас дээш ургамал нийт нутгаар 1-10см цухуйсан боловч малын идэгцэнд хүрэлцээгүй байна. 2023 оны 1 дүгээр сарын 18-ны байдлаар аймгийн хэмжээнд 9718 толгой мал зүй бусаар хорогдсон ба Эрдэнэцагаан сумын нутгаар малын хорогдолгүй байна. 2023 оны 1 дүгээр сарын 18-ны байдлаар Наран сумын хэмжээнд өвсний нөөцгүй, Баяндэлгэр, Онгон, Халзан сумдын нутгаар тэжээлийн нөөцгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 2393 өрхийн 1409974 толгой мал отроор өвөлжиж байна.