ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 10 СУРГУУЛЬ, 19 ЦЭЦЭРЛЭГ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Сүхбаатар аймагт 2021-2022 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын 16 сургуульд 13500 хүүхэд, 24 цэцэрлэгт 6000 гаруй хүүхэд суралцана. Сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж сурагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаа хэвийн эхэлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд танхимаар 10 сургууль, 19 цэцэрлэг, Цахим болон танхим хосолсон байдлаар 4 сургууль, 1 цэцэрлэг, зайнаас 2 сургууль, 4 цэцэрлэг хичээллэж байна.
Ковид нөхцөл байдлаас шалтгаалж танхим болон зайны сургалтын хуваарь өөрчлөгдөнө гэж аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.
Т. Нарантунгалаг