
Орон нутгийн 85,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын Энхлэн ачтан, Энэрэл ачтан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд prius-20 Онгон сумын эрүүл мэндийн төвүүдэд prius-30 маркийн автомашиныг хүлээлгэж өглөө. Өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 сумын өрхийн эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай автомашинаар хангасан бол үлдсэн сумдыг 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар авто машинаар хангах юм байна.
