САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ СОНСЪЁ, ОЙЛГОЁ ” СЭДЭВТ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Уг аяны зорилго нь өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан төлөвшүүлэхэд оршино.
 Өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа болон нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, өсвөр үеийнхний дунд үе тэнгийн зөвлөгч бэлтгэх, сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарт сургалт зохион байгуулах, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтэнг чадавхжуулах зэрэг ажлыг зохион байгуулах ажээ. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ СОНСЪЁ, ОЙЛГОЁ
 Хэлэлцүүлэг, сургалт мэдээлэл, өртөөчилсөн зөвлөгөө, хөгжөөнт тэмцээн зэрэг үйл ажиллагаа боллоо.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ