САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

13 СУМЫН ЕБС-ИЙГ УХААЛАГ ДЭЛГЭЦЭЭР ХАНГАЖ БАЙНА

“Азиа” ТББ 2022 оны 5-р сараас 300-аад сая төгрөгийн өртөг бүхий “Орон нутгаас дэлхий” рүү төслийг Сүхбаатар аймгийн 13 сумын ЕБС-д хэрэгжүүлж байна. Эдгээр сургуулийг ухаалаг дэлгэцээр хангаж, багш нарын арга зүйд шинэчлэл хийх, түүгээр дамжуулан сургалтын чанарт ахиц гаргах зорилготой. Мөн мэдээлэл технологийн багш нарыг чадавхижуулах 3 үе шаттай сургалтыг явуулж, сургууль бүрт сурагчдын клубыг байгуулж байна. Үүний зэрэгцээ Асгат, Дарьганга, Халзан, Уулбаян сумын ЕБС-ийн номын сангийн дотоод орчныг сайжруулж, номоор хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Итали улсад төвтэй “Азиа” ТББ нь 2016 оноос хойш манай аймгийн боловсролын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2018 онд Асгат сумын ЕБС-ийн дотуур байранд 200 гаруй сая төгрөгийн их засвар хийж, сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байрлуулан хүлээлгэж өгсөн байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ