САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

13 СУМЫН ЦЭЦЭРЛЭГ БОЛОН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙГ УХААЛАГ ДЭЛГЭЦЭЭР ХАНГАЛАА

“Онлайн кабенит” төсөл хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 169,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөөгийн 13 сумын цэцэрлэг болон Насан туршийн боловсрол төвд ухаалаг дэлгэц гардуулж өглөө. Цэцэрлэгүүд ухаалаг дэлгэцтэй болсноор бага насны хүүхэд болон багш сурагчид, иргэд орон зайнаас үл хамааран цахимаар суралцах боломж бүрдэж байна. Аймаг, орон нутаг, сумд мэдээлэл туршлагаа солилцоход тус дэлгэц олон талын ач холбогдолтой.
Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга М.Идэрбат боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо. . 2023 онд Сүхбаатар аймаг 5 цэцэрлэг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар хангагдана. 4 цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран бага насны хүүхдийн цогц стратеги төлөвлөгөөг 5 жилийн хугацаанд боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
Сумдын гэр цэцэрлэгүүдэд шалны халаалтыг бүрэн шийдвэрлэж өгөхөөр болов. Сүхбаатар аймгийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

















Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ