САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БАРУУН-УРТ СУМЫН 2-Р ТОЙРГИЙН АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Баруун-Урт сумын 2-р тойргийн авто замын хучилтын ажил өчигдөр буюу энэ сарын 12-нд  эхэллээ. Хөсөгтөн тойргоос, өлзий хээтэй тойрог хүртэлх хучилтын ажил хийгдэж байна. 1-р багийн цэргийн анги, ахмадын сувилал орчмын 3,3 км, хатуу хучилттай авто зам хучилтын ажил дууссан байна.

БАРУУН-УРТ СУМЫН 1-Р ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ирэх жилүүдэд Баруун-Урт суманд тохилог цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж буй гэдгээ аймгийн Засаг дарга хэлж байв. Цэцэрлэгийн тохижилтод 10 сая төгрөг шийдэж өгөхөөр болсон юм. Шинэ цэцэрлэгийн байртай болсоноор 8 бүлэгт 200-250 орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай болжээ. Цэцэрлэгийн тохижилтод зориулж БШУЯ-наас 56 сая төгрөгийн эд материал, тоглоом наадгайн дэмжлэг үзүүлжээ. Аймаг орон нутгийн […]

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД СҮХБААТАР – 2021” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД 30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

“Намрын ногоон өдрүүд , Сүхбаатарт үйлдвэрлэв- 2021 “ үзэсгэлэн худалдаа энэ сарын 8,9-ний өдрүүдэд Баруун-Урт хотноо болж байна.  Энэ удаагийн арга хэмжээ Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой хүрээнд болж байгаагаараа онцлог боллоо. Тус үзэсгэлэн худалдаанд 12 сумын 100 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцож 30 гаруй сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийг […]