САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ДАРХАНХААН УУЛ

ДАРХАНХААН УУЛ: Дарханхаан уул буюу Баянмөнх уул нь Хатагин хошууны тахилгат хайрхан. Дорнод аймгийн Матад сумын Матадхаан уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотолхаан уултай ах дүү гэдэг домогтой. Дархан хаан уулын их тахилгыг зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр хийдэг уламжлалтай.  

ЛХАЧИНВАНДАД УУЛ

ЛХАЧИНВАНДАД УУЛ: Эрдэнэцагаан сумын нутагт орших энэ уул нь байгалийн өвөрмөц хэв шинжтэй, ховор ховордсон ургамал  амьтадтайгаас гадна Халиун буга сүрэнлэн бэлчээрлэдэг. 

ШИЛИЙН БОГД УУЛ

ШИЛИЙН БОГД  УУЛ: Дарьганга сумын төвөөс зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м өндөр. Дарьгангын унтарсан галт уулын нэг. Орчныхоо газраас 400 гаруй метр өндөр энэ уул тэгш тал дээр хаана хаанаасаа 60-аад км холоос майхан шовгор юм хөхрөн харагдах нь нэн сонин.