АЛБАН ХААГЧДЫГ ЯВУУЛЫН ЦЭГЭЭР 3-Р ТУНД ХАМРУУЛЖ БАЙНА

ЕГҮЗЭР ХУТАГТЫН ТАВДУГААР ДҮР НУТАГТАА ИРЛЭЭ

Халхын тамгатай 13 хутагтын нэг болох Егүзэр хутагтын тавдугаар дүр О.Данзанлувсанванжил төрөлх нутаг орондоо хүрэлцэн ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр болон аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
УСАНД СЭЛЭЛТИЙН УАШ ТЭМЦЭЭН БОЛНО

Өсвөр үе залуучуудын усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Баруун-Урт хотноо зохион байгуулагдана. Энэ сарын 29,30-нд болох тус тэмцээнд Сүхбаатар аймгаас 2 дасгалжуулагч 12 тамирчин оролцохоор бэлтгэл хангаж байна.