
Сарын нийлбэр хур тунадас 30–70 мм нутгийн өмнөд хэсгээр ОЖД –ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. (Зураг 2)
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 3)–д харуулав. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.