САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Сүхбаатар аймгийн нутгаар Энэ сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 2), хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 3).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 1)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар, гуравдугаар арав хоногийн дунд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр хүйтэрч, ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ