
Шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж эцэгт ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөөг цалинтай олгоно
Хөдөлмөрийн гэрээ байгуулахад иргэний диплом, бусад бичиг баримт, эд хөрөнгө барьцаалахыг хориглож, гурван үеийн намтар түүхээс эхлээд мэдээлэл шаардахыг хориглоно.
Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-тай тэнцэх алданги тооцож олгоно.
Ажилтныг өдөрт үндсэн 8 цагаар ажилуулна, хэрэв илүү цагаар ажиллуулбал хоногт 4-өөс илүү цаг ажиллуулахгүй.
Нийтээр амрах баяр ёслолын өдөр ажиллуулж нөхөн амраагаагүй тохиолдолд дундаж цалинг 2 дахин нэмэгдүүлж олгоно.
Шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмж олгоно.
Насанд хүрээгүй иргэнийг шөнийн цагаар ажиллуулахгүй.