Баруун-Урт сумын төв цэвэрлэх байгууламж 11-р сард ашиглалтад орно

МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр дээрхи бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Хоногт 3000 м/куб ус цэвэрлэх хүчин чадалтай уг байгууламж энэ оны 11 сард ашиглалтанд орно. Гүйтгэгч компанийн удирдлага барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн болж байгааг төслийн багийнханд танилцуулж байв.
НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГИЙГ 11 ГА-аар БАГАСГАЖ 1100 ШИРХЭГ МОД ТАРЬЖЭЭ

Япон улсын ядуурлыг бууруулах сангийн 2,2 сая долларын буцалтгүй тусламжаар Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийг таван аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Сүхбаатар аймаг санхүүжилтийг 100 хувь шийдвэрлүүлж чадсан хоёр аймгийн нэг болсон билээ . Төслийн хүрээнд дахивар хог ангилах цэг, хог хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэр, тоног төхөөрөмжийн […]
“ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ ТӨСӨЛ”-ИЙН БАГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Азийн хөгжлийн банкны захиран зарцуулах эрхийн дагуу Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтүй тусламжийн санхүүжилттэй, Барилга, Хот байгуулалтын яам хамтран“Аймгуудын төвийн хатуу хог хаягдлын менежментийн 9206-МОН төсөл” амжилттай хэрэгжиж төгсгөлийн шатандаа орлоо. Төслийн үйл ажиллагаатай Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат Хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Азийн […]