Архив албан хэрэг хөтлөлтийн сургалт явагдаж байна.

Сум албан байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулсан архив албан хэрэг хөтлөлтийн сургалт явагдаж байна. Аймгийн хэлний бодлогын зөвлөл, хууль зүйн хэлтсийн архивын тасаг хамтран тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сум, албан байгуулагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомжийг танилцуулах мэдээллийг өгч […]
АЙМГИЙН МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨНД 100 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

2023 оны 04 сарын 18-ний өдөр Баруун-Урт суманд Малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг,МЭГ, 13 сумын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нийт 110 орчим алба хаагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр Мал эмнэлэгийн салбарын бодлого чиглэл, өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид […]
МАЛЧДЫН БҮСЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулсан нь” малчдын бүсчилсэн хэлэлцүүлгийг Сүхбаатар суманд зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга М.Идэрбат, УИХ-ын гишүүн Ц. Идэрбат төслийн багийн төлөөлөл болон Баруун-Урт, Сүхбаатар сумын малчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцож байна. Малчид бэлчээрийн доройтол, үлийн цагаан […]
УЛСЫН “ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” БОЛЖЭЭ

Мөнххаан сумын Байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг Улсын шилдэг байгаль хамгаалагч болжээ. Ингэснээр Сүхбаатар аймгаас анхны, улсын шилдэг байгаль хамгаалагч шалгарч байна. Тэрбээр байгаль орчноо хайрлан хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудыг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдээ зөв мэдээ мэдээллээр хангах ажилдаа идэвх зүтгэл, санаачлагатай ажилладаг, аймгийн хэмжээнд байгаа цөөхөн эмэгтэй байгаль хамгаалагчдын нэг юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ

Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 13 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлага болон сумдын Засаг дарга нар оролцлоо. 2022 оны ажлаа дүгнэж, 2023 онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцсэн байна.
БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зорилго: Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан дунд хугацааны төлөвлөгөөний дагуу аймгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалт Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох өнөөдрийн сургалтанд Жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол банкны /Олон нийтийн санхүүгийн боловсролын төв/ Зээлийн […]