САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗУРААЧИД СУДАЛБАР ЗУРАГ ЗУРАХ АЯЛАЛД ГАРЧЭЭ

Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Монголын Урчуудын эвлэлийн Сүхбаатар аймгийн салбар, Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй Судалбар зураг зурах аялал, УГЗ, зураач, судлаач Ё.Бадарч ахлагчтай зураачдын баг Зотолхан, Шилийн богд, Хонгорын ширээ, Будрын чулуу, Онгон таван булаг зэрэг газарт ажиллаж байна. Аймгийн ЗДТГ, НБХ, Дарьганга Онгон Халзан сумдын Соёлын төвүүд хамтран ажиллаж байна.

ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТЫГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болдоор ахлуулсан ажлын хэсэг Аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ЕБС-иудын Аварга шалгаруулах “Мөрөөдлийн гоол’ тэмцээний зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Цаашид орон нутагтаа хөлбөмбөгийн спортын тэмцээн уралдаануудыг зохион байгуулж хамтран ажиллах юм.