2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байна

Сүхбаатар аймагт шатахуун, шатах тослох материалын нөөц ямар байгаа талаар НИК Сүхбаатар нефть хангамжийн захирал Д.Амарбат мэдээлэл өглөө. 2024 оны нэгдүгээр сар гартал аймгийн хэмжээнд АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй, харин дизель түлш дутагдалтай байгаа гэв. Хэдийгээр АИ92 бензиний нөөц хүрэлцээтэй байгаа ч нийтэд хүртээмжтэй байлгахын тулд өдөрт 50 машинд 20 хүртэлх литрээр олгож байгаа. Үүнтэй […]
Сум тус бүрд 100 тн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгоно

Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан “Олгой булаг” компани 2000 тонн нүүрсийг аймагт хандивлахаар болсон. Уурхайгаас аймагруу нүүрс татаж авах тээвэрлэлтийн зардлыг аймаг хариуцна. Сумд болон Баруун-Урт сумын багуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Зам хаагдсантай холбоотойгоор нүүрс татан авах буюу тээвэрлэлтийн ажил хүндэрсэн. Үүнээс үүдэн төв суурин газрын халаалтын асуудал доголдож болзошгүй […]
Сүхбаатар aймаг аюулгүй нөөцөө 50 мянган боодол өвсөөр нэмэгдүүлнэ

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтож, ихэнх сумд цагаан зудын хэмжээнд хүрчээ. Орон нутаг хоорондын зам хаагдаж малчдын нөхцөл байдал хүндхэн байна. Өвөлжилт цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал : Аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор 400 тонн, сумд 2000-7000 хүртэлх боодол өвсний нөөцтэй байна. […]