Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй Биеийн тамир спортын газар, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨК,Орон нутгийн өмчийн газар, Эрүүл мэндийн газар, Төрийн албаны Сүхбаатар салбар зөвлөл, Баруун-Урт сумын 3-р цэцэрлэг, Дөрвөлж ОНӨААҮГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.

. БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР-2024 аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийв. Дөрвөлж ОНӨААҮГ уур зуухны их засварын ажил дуусаж халаалт хэвийн болсон.

. Халуун усыг хэрэглэгчдэд өнөөдрөөс түгээж эхлэх талаар мэдээлэл хийлээ.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :

. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа : Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулах саналыг агентлаг, байгууллагуудаас авч байна.

. Нэн тэргүүний шаардлагатай ажлын зураг төсөвт байгууллагын удирдлагууд анхаарал тавьж ажиллах, БНМАУ-ыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны түүхт 100 жилийн ойн баярын хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 24-нөөс, 2024 оны 11 дүгээр сарын 30 хүртэл 12 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

. Албан байгууллагууд идэвхтэй оролцох, 11 дүгээр сарын 25-нд ЕБС болон цэцэрлэг, төрийн байгууллагын албан хаагчид үндэсний хувцсаар гоёх өдөрт идэвхтэй оролцохыг чиглэл болгов.

. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ 2025-2028 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилтай холбогдуулан Улаанбаатар хотод ажилласан талаар мэдээлэл хийв.

Бичигтийн боомтыг сэргээх төсөл арга хэмжээнд МУЗГ, аймаг орон нутаг саналаа тусгаж хамтран ажиллаж, ажлыг ирэх хавраас эхлүүлнэ.

. Баруун-Урт-Бичигт боомт хүртэлх авто замыг даацын зам болгох, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумын царцсан барилгуудын нэн тэрүүнд дуусгана.
Баяндэлгэр сумыг халаалт дулаанд холбох ажлыг эхлүүлнэ.

. 960 айлын орон сууцны барилгын шугам сүлжээний ажлыг бүрэн дуусгахад холбогдох яамтай яриа хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болсон зэрэг мэдээллийг хийлээ.

. Засаг даргын 2025-2028 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал авах уулзалтыг шат дараатай хийж ажиллаж байгааг онцолж, холбогдох байгууллагуудыг нэн шаардлагатай ажлын зураг төсөв болон бусад бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэл өгөв.